Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ

Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ

Баяндэлгэр сумын ИТХ-ын сайт Баяндэлгэр сумын ИТХ-ын сайт

Мэдээлэл


нийт 25

khural.mn

Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны шалгалт

2023-10-18 341
Төв аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас сумын төсөвт байгууллагуудын 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Хяналт шалгалтын дүгнэлтээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санхүүгийн хувьд бага эрсдэлтэй үнэлэгдэв. ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хурлын хороод хяналт тавьж ажиллах, ялангуяа төсөв санхүү, өмчийн бодлогын хорооны хяналтыг сайжруулах чиглэл өглөө.

Үйл ажиллагаанд оролцлоо.

2023-10-16 283
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Энхтүвшин Зуунмод хотод 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Нээлттэй Төв аймаг" форум, "Нэг сум нэг бүтээгдхүүн" үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаанд оролцлоо.

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООД, АЖЛЫН АЛБА, ГХУСАЗЗ-ИЙН ГИШҮҮД СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

2023-10-10 269
Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, ажлын алба, ГХУСАЗЗ-ийн гишүүд манай суманд ажиллаж сумын хурлын ажлын албаны ажил байдалтай танилцаж зөвлөн туслах ажил хийв. Хурлын ажлын албаны үйл ажиллагааг 86,6% буюу В үнэлгээтэй дүгнэж цаашид анхаарах асуудлаар тодорхой зөвлөмж чиглэл өглөө.

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав.

2023-10-04 249
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид хөдөө багт ажиллаж мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав.

Төв аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд иргэдээс санал авах хэлэлцүүлэг

2023-10-01 262
Төв аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд иргэдээс санал авах хэлэлцүүлгийн линкийг "Баяндэлгэр сум Төв аймаг", "Баяндэлгэр ИТХ" "Баяндэлгэр сумын төрийн албан хаагчид" зэрэг орон нутгийн 6 группэд нийтэлж санал авах ажил зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10142
8407 / 83%
1070 / 11%
321 / 3%
344 / 3%