2025-04-23
16
"Сараана" байгаль хамгаалах сан ТББ-ийн Гүн Галуут байгаль хамгаалах төвийн өргөтгөлийн нээлт болон танилцуулга уулзалтанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Цэрэнлхам, ИТХ-ын төлөөлөгч Засаг дарга Д.Энхсүх, төлөөлөгч С.Идэрчулуун, Г.Мөнхтуяа нар болон мэргэжилтнүүд оролцлоо. Уг төв нь монгол дахь эргийн шувууг бөгжлөх, шувуудын судалгаа хамгаалал дээр тулгуурлан, орон нутгийн биологийн олон янз байдал, ус намгархаг газрыг хамгаалах,байгаль орчны боловсрол олгох, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, хамгаалалт, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулах юм.