Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ

Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ

Баяндэлгэр сумын ИТХ-ын сайт Баяндэлгэр сумын ИТХ-ын сайт

Сумын ИТХ-ын танилцуулга

2021-06-15

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал "Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай" хуулийн дагуу 15 төлөөлөгч, ажлын албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулиар 6 эмэгтэй, 9 эрэгтэй төлөөлөгч сонгогдсон бөгөөд дээд боловсролтой 8, тусгай дунд боловсролтой 2, бүрэн дунд боловсролтой 5 хүн байна. Ажил мэргэжлийн хувьд эдийн засагч 3, сувилахуйн арга зүйч 1, малын эмч 3, холбоочин 1, инжинер 1, ниймийн ажилтан 1, малчин 4, насны хувьд 20-64 насны төлөөлөгчдөөс бүрдсэн. Манай төлөөлөгчдийн дотор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1992 онд анх байгуулагдсан цагаас хойш тасралтгүй 8 удаа сонгогдсон, хурлын анхны дарга Диваагийн Пионероос эхлээд энэ жил анх удаа сонгогдож байгаа 20 настай оюутан залуу Ганзоригийн Гантулга гээд үе үеийн төлөөлөл байна. 

Сумын хурал эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хороо дарга нь Д.Пионер/, үйлдвэрлэл дэд бүтцийн бодлогын хороо /дарга нь Д.Гүндэгмаа/, байгаль орчин хөдөөгийн бодлогын хороо /дарга нь Б.Энхмагнай/, нийгмийн бодлогын хороо /дарга нь А.Бурмаа/, нутгийн удирдлага, шийдвэр хууль хяналтын хороо дарга нь Ц.Энхтүвшин/гэсэн ажлын 5 хороотой үйл ажиллагаа явуулдаг. 

Хурлын ажлын албыг нарийн бичгийн дарга Ё.Батхуяг удирддаг. 

Та бүхэн сум орон нутгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, хурлаас гарах бодлого шийдвэр зэрэг өөрийн сонирхсон бүх чиглэлээр бидэнд өөрсдийн санал хүсэлтийг тогтмол илгээж байвал бид баяртай хүлээн авч, ажилдаа чиглэл удирдамж, санаа сэдэл болгоод тогтмол хариулж эргэх холбоотой ажиллах болно.

Та бүхэн манай цахим хуудас болон дараах утсаар холбогдож болно. 

ИТХ-ын дарга Ц.Энхтүвшин 99228642, нарийн бичгийн дарга Ё.Батхуяг 99916608, 90096608

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%